Batchimeg Batbold
3 min readNov 25, 2018

Carol S.Dweck “Mindset” номыг уншлаа

Becoming is better than being…

Номын тэмдэглэл шиг болж чадсангүй. Уучлаарай. Энэ ном юу өгүүлдгийг биш, энэ номыг уншаад би юу бодсоноо биччихлээ :P

  1. Надад Fixed Mindset байсан байна!!!

Хүний оюун ухаан 2 төрөл байдаг. Fixed болон Growth. Хэрвээ та хичээл, зүтгэл, дасгал сургуулилтын ачаар өөрийгөө одооныхоос илүү дээр түвшинд аваачиж чадна гэж итгэдэг бол та Growth Mindset-тэй гэсэн үг. Харин та хэн нэгний авьяас чадвар бол төрөлхийн зүйл, танд энэ нь заяагаагүй бол хэчнээн хичээсэн ч амжилт үзүүлэхгүй, харин заяасан бол нийх их хичээх хэрэггүй гэж боддог бол таны оюун ухаан Fixed гэсэн үг. Бас та бусдад тэнэг харагдахаас ичдэг бол ганц нэг удаагийн бүтэлгүйтэл чинь танд бууж өгөх мэдрэмжийг өгдөг бол мөн л Fixed Mindset-тэй юм.

Зогсож л болохгүй, зогсож л болохгүй шүү. Дэмий амьдарч яасан ч болохгүй. Уншчих юм бол, сонсчих юм бол, цаг гаргаад давтчих юм бол чи хийж чадаж л таарна. Энэ талаас нь хараад үзвэл надад Growth Mindset байгаа гэсэн үг.

Ийм тэнэг байгааг минь аав, ээж минь харчихвал яах бол? Алдаа гаргачихвал надад өгсөн хүмүүсийн тэр их итгэлийг яаж сүйрүүлэх бол? Нэг шалгалтад уначихлаа, би бодож байсан шигээ хангалттай ухаантай биш юм байна. Нэг сэдвийг уншаад ойлгосонгүй, залхуурч хэвтсээр байгаад чиний тархи ажиллахаа больчхож. Нэг алдаа гаргаад, бусдад зэмлүүллээ, өө чи ингэж амьдарч болохгүй ш дээ. Харин энэ талаас нь харвал, бурхан минь би бүүр аймаар Fixed Mindset-тэй байсан байна.

2. Fixed Mindset-тэй хүмүүсийн хувьд магтаал, шүүмжлэл аль аль нь хор болдог. Магтаалгүй, шүүмжлэлгүй амьдрал гэж байхгүйгээс хойно Fixed хэсгээ л засаж таарах нь.

“When you’re given a positive label, you’re afraid of losing it, and when you’re hit with a negative label, you’re afraid of deserving it”

Цаг хугацаа өнгөрөх тусам бидэнтэй нүүр тулж буй асуудлууд улам бүр том болж ирдэг. Олон хүний амьдралд ашиглагдах хуулийн төслийн судалгааг хийх нь оюутан байхдаа уйлах шахаж хийдэг байсан бие даалтын ажлуудаас хэд дахин хүнд зүйл. Зөвхөн сайн талуудыг нь олж хараад хайрлаж үерхэх нь, алдаа дутагдлуудыг нь ч бас уучилж ойлгоод амьдрахаас хамаагүй амархан зүйл. Энэ мэтчилэн амьдрал дээрх бүхий л асуудлууд улам томорч, улам их хүчийг надаас шаардах нь байна. Харин оюун санааныхаа fixed хэсгийг нь арилгахгүй бол, би ёстой нам зогсож магадгүй юм байна.

Учир нь асуудлууд томрох тусам магтуулах нь улам хэцүү болж, харин шүүмжлэл сонсох нь илүү олон болно гэсэн үг. Хэрвээ энэ бүхэнд хэт их анхаарал хандуулаад байвал, тэнэг харагдахаас айгаад байвал, бүтэлгүйтэл болгоноо дэлхийн сүйрэл шиг хүлээж аваад байвал, бусдад өөрийгөө баталж харуулахыг хүсээд байвал ёстой бүтэхгүй нь байна.

3.Алдаа гаргахаас айдгаа л больчих хэрэгтэй.

Нэг шалгалтад уналаа гээд чи тэнэг гэсэн үг биш. Нэг сэдвийг ойлгохгүй байлаа гээд чи энэ чиглэлээр амжилт үзүүлж чадахгүй гэсэн үг биш. Алдаа гаргахаас айдаг бол чиний зугтах магадлал өснө гэсэн үг. Харин олон удаа зугтаад байвал чиглэлээ алдаж эхэлнэ.

Зарим асуудлуудаас зугталгүйгээр нүүр тулахад төсөөлснөөс чинь илүү хялбар шийдэгдчих тохиолдол байдаг, бүүр шийдэж чадаагүй бүтэлгүйтсэн ч гэсэн сэтгэл санааг хүндрүүлээд байхаа больчихдог.

Үргэлж сайн байх гэж өөрийгөө зэмлэх нь ахиулах биш бүр дордуулах нөлөөтэй гэдгийг чи аль хэдийн мэдрээд эхэлчихсэн шүү дээ!!!

“We all need to accept some of our imperfections, especially the ones that don’t really harm our lives or the lives of others”

4.Хэцүү санагдсан зүйлсээсээ кайф авч сур.

Амархан зүйлсээс илүү кайф мэдэрдэг бол, чиний кайф авч чадах зүйлс бодит байдлаас хэд дахин цөөн байна гэсэн үг. Энийг л давчихвал сайхан болно гэж бодохоо боль, тийм бодолтой бол тэр сайхан байдал чинь удаан үргэлжилж чадахгүй.

Өөрийгөө сорихоос, өөрийнхөө потенциалыг хэр гэдгийг биеэрээ мэдрэхээс, өөрийгөө хаа хүрч чадахыг мэдэхээс кайф аваад сурчихвал аливаа асуудлыг амархан, хэцүү гэж ангилж харах шаардлага гарахгүй ч байж мэднэ.

Хүртэх ёстойгоо л хүртэж амьдарна гэдгийг хэзээ ч битгий март. Ямар ч том асуудал тулгарсан цаана нь энэнээс том асуудал ч чамайг хүлээж магадгүй гэдгийг сана. Тэгээд чи иймхэн юмыг хийж чадахгүй бол өөр юу хийж чадах хүн бэ гэж бод.

5. You live once. Have courage. Enjoy life!!!

Batchimeg Batbold
Batchimeg Batbold

Written by Batchimeg Batbold

Write what should not be forgetten ~ Isabel Allende | Trying to be Effective Reader | BA of Economics | MA Student in Economic Policy

No responses yet